COVID-19 дахин дэгдэнэ хэмээн үзэж байна

    Италийн молекулярын генетикийн хүрээлэнгийн (IGM) захирал, вирус судлалын тасгийн эрхлэгч Жованни Мага сурвалжлагчтай ярилцахдаа, энэ намар-өвлийн улиралд  Европт COVID-19 дахин дэгдэж болохыг үгүйсгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Европын Холбоонд өвчлөлийн түвшин буурч, нас баралт зугуухан нэмэгдэж байлаа гэж тэр хэлжээ. Гэхдээ хүйтний улирал гарч, хичээлийн жил эхлэж байгаа нь коронавирусийн шинэ давалгаа үүсгэж болох юм гэж вирус судлаач үзэж байна.
 Вакцинжуулалт нь эрүүл мэндийн тогтолцоонд ирэх ачааллыг багасгаж, нас баралтын түвшинг үлэмжхэн бууруулж болох юм гэж тэр үзэж байна. “Илүү халдвартай штаммууд гарч ирж байгааг харгалзан үзвэл, вакцинжуулалтгүйгээр бид нэг жилийн өмнөхийнхөөс дор хэцүү байдалд орно” гэж Мага хэлсэн байна. 
Марио Негригийн нэрэмжит Эм зүйн судалгааны хүрээлэнгийн эпидемиологч Антонио Клавенна дахин дэгдэлт гарах магадлалын тухай мэргэжил нэгтнийхээ санаа бодлыг зөвшөөрчээ. Гэхдээ Европт хязгаарлалтыг чангатгаж, хатуу хөл хорио тогтоох магадлал бага юм гэж тэр хэлсэн байна.  
Дэлхийд коронавирусийн цар тахалтай удаан хугацаагаар тэмцэх болно гэж үзэж байгаагаа ОХУ-ын Мечниковын нэрэмжит вакцин, ийлдсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч Виталий Зверев илэрхийлсэн юм.  Цар тахал яг одоогийнх шиг тийм хурдацтайгаар нэг жилийн турш үргэлжилнэ,  гэхдээ цаашид вирус алга болохгүй, хүн төрөлхтөн түүнтэй хамт аж төрөхөд суралцахад хүрнэ гэж тэр үзэж байна.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ