Орхон голоос нэг хүний цогцос олджээ

Орхон голоос нэг хүний цогцос олджээ. 

Тодруулбал, Архангай аймаг, Өлзийт сумын Ямаат багийн Хужирт гэдэг газар Орхон голын усанд нэг хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрийн 19:15 цагт Цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцосыг гаргахаар тус газар руу хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ