Айл өрхөд угаарын хий ялгарсан тохиолдолд угаар мэдрэгч нь мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвд дамжуулна

Энэ жилийн хэрэгжүүлж байгаа “Сайжруулсан түлшний цогц шийдэл” аяны хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цогц шийдлийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах юм. Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдэлтэй үнсийг дахин боловсруулах чиглэлээр ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч иргэдийг аяныг дэмжиж “Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе” уриан доор нэгдэж эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриаллаа.
Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлтэй 63000 айл өрх байгаа гэсэн судалгааг гаргажээ. Дээрх айлуудад угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, угаартсан тохиолдолд шуурхай удирдлагын төвд мэдээлэл дамжуулах төхөөрөмжийг ч суурьлуулж эхлээд байгаа аж. Тухайлбал, эрсдэл өндөр бүхий айл өрхүүдэд угаарын хийх ялгарсан тохиолдолд угаар мэдрэгч нь Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл дамжуулах аж. Мэдээллийн дагуу хяналтын оператор тухайн айлын бүртгэлтэй утас руу утасдахаас гадна, хөршийн холбоог ашиглаж хөршүүд рүү нь мэдээлэл дамжуулах, улмаар шуурхай бүлэг очих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ