COVID-19 ямар хүмүүст илүүтэй тусдагийг америкийн эрдэмтэд илрүүлжээ

   Коронавирус ямар хүмүүст илүүтэй тусдаг, яагаад адилхан нөхцөлд хэн нэг нь халдвар авдаггүй, нөгөө нь  хүндээр өвчилдөгийг дэлхийн эрдэмтэд тодруулахаар ажиллаж байгаа юм. Тийнхүү согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулвал, халамцах дуртай хүмүүс бараг хоёр дахин илүү халдвар авдаг гэж АНУ-ын Индианы их сургуулийн эрдэмтэд үзжээ. 

Энэ нь физиологийн төдийгүй, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой гэж тэд үзэж байна. Халамцуу хүмүүс зай барих, амны хаалт зүүх гэдгийг маргтаж орхидогийг тэд дурджээ.
 Үүнээс гадна, багаахан хэмжээний согтууруулах ундаа ч  дархлааны үйлчлэлийг “тасалдаг” байна.  
Харин АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, өөх тос, сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүн байнга иддэг хүмүүс ковидоор удаан, хүндээр өвчилж байгаа аж. Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ