НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барина

НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтоо нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн барихаар ажиллаж эхэлжээ. Ингэхдээ сарын худалдан авалтын интервальд нь тохируулж буцаан олголтын хувь хэмжээг тогтоох аж. Тодруулбал, сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн бол хоёр хувь, харин 500 мянган төгрөгөөс доош худалдан авалттай иргэдийн буцаан олголт гурван хувь байхаар тусгах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ