ШӨХТГ: С.Энхболд “Интермед” эмнэлэгт давуу байдал үүсгэсэн эсэхийг шалгаж байна

Гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах тухай тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргажээ.

Ингэхдээ шинжилгээг ХӨСҮТ болон Интермед эмнэлгийн лабораториудад л өгөхийг тушаасан байна.

Тэгвэл энэ нь Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлж байна.

Тодруулбал, JCI итгэмжлэлийг “Интермед” -ээс өөр эмнэлэг байгаа эсэхийг тодруулж байгаа аж. Хэрвээ байгаа бол Эрүүл мэндийн сайдын тушаал өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл болох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ