Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршруттай болно

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Борбала Анна Обрущанскийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд агаарын харилцааны асуудлаар голлон санал солилцсон байна. Элчин сайд Борбала Анна Обрущанский хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтож “Хүннү Эйр” компани 2 удаагийн шууд нислэг гүйцэтгээд байгааг хэлж цаашид Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр “Хүннү Эйр” компани болон Унгарын “Визз Эйр” компани хамтран ажиллаж буйг мэдээлжээ

Унгарын “Виз Эйр” компани нь бага үнэтэй нислэгийн компани бөгөөд  Будапешт-Нурсултан чиглэлд нислэг хийж, “Хүннү Эйр” компани нь Нурсултан- Улаанбаатар чиглэлд залгасан нислэг хийх замаар шинэ маршрут нээхээр ажиллаж байгаа ба Унгар болон Зүүн болон Төв Европт монголчууд олноор байдаг тул тэдэнд хямд үнээр зорчих, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ