COVID-19-ийн дараачийн давалгаа ямар байх вэ ?

COVID-19-ийн өвчлөлийн дараачийн дөрөв дэх давалгаа ямар байх тухай таамаглалыг оросын халдвартын эмч дэвшүүлж байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
 “Зуны давалгаанаас зарчмын ялгаа нэг их  байхгүй. Ингэхдээ шинэ давалгааны хамрах хүрээ нь өмнөхийнхөөс бага байхгүй. 
Нөгөөх “дельта”-штамм, магадгүй зун өвчлөлийг ихэсгэсэн “дельта-нэмэх” штамм зонхилсон хэвээр байх болно. Наснаас үл хамааран бүх эмзэг хүн өвчлөнө” гэж халдвартын эмч Андрей Поздняков хэлсэн байна. 
 Микст-халдвар, өөрөөр хэлвэл COVID-19 болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөр нэгэн зэрэг халдварлах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй. 
Гэхдээ хатуу хөл хорио тогтоох магадлал бага бөгөөд учир нь эмч нар нэг жилийн хугацаанд өвчнийг ямар нэг хэмжээгээр судлаж таньсан юм. 
Поздняков вакцин тариулахыг бас зөвлөөд, хэрвээ вакцин тариулсан хүмүүс өвчиллөө ч,  COVID-19 хөнгөн тусна гэжээ.
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ