Шатахууны крантаа хаасан шатахуун импортлогч нарт хариуцлага тооцохоор боллоо

Шадар сайд шатахуун импортлогчид, Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд Хятадын элчинтэй уулзаж байна.
Үүний дараа тэдэнтэй Ерөнхий сайд уулзана. Ууулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх аж.
Ашигт малтмал, газрын тосны газраас орон нутагт 17-18 хоногийн, Улаанбаатар хотод 3-5 хоногийн шатахууны нөөцтэй байна гэж мэдэгдэв. Ийн шатахууны нөөц байхад өнгөрөгч шөнө яагаад ШТС-ууд крантаа хааж хомсдол үүсгэж, АИ 95 бензинийг литр тутамд нь 100 төгрөгөөр нэмэв гэдэг асуудал хуралдааны үеэр яригдаж байна. Энэ үйлдэл дээр нь АМГТ-аас тэдгээр ААН-үүдэд хариуцлага тооцох буюу торгох санал гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ