НЗДТГ: Цар тахлын улмаас нийслэлийн 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөө 11.4 хувиар тасарсан

Нийслэлийн 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөө 11.4 хувиар тасарсан дүнтэй байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээллээ. Үүнд цар тахлын нөхцөл байдал ихээхэн нөлөөлжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгний өдөр хүртэл хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж, 18 мянга орчим аж ахуйн нэгжийн 515 мянга 102 иргэний татварыг чөлөөлжээ. Мөн татварын бус орлого 54.9 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

Түүнчлэн нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн талаар танилцууллаа. 2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 583 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ