Мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн цагдааг ажлаас нь халж, эрүүгийн хэрэг нээжээ

Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал хэрэглэж буй гэрэл зураг түгсэн. Уг зөрчилд Цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа "Шалгалтаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч М нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Энэ асуудалд Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7.1-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэв.

Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ