Шинээр 3361 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ ирүүллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3361 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын 1540 нь нийслэл Улаанбаатар хотод, орон нутагт 1821 тохиолдол бүртгэгдлээ.
22 204 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 4000 нь хүүхэд, 1363 жирэмсэн эх байна.
Өнгөрсөн хоногт 41-80 насны 13 иргэн халдварын хүндрэлээр амиа алджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ