“Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж эхэллээ


Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар" аяныг өрнүүлж эхэллээ. Дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, тэднийг дэмжин ажиллах зорилгоор Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галерейн уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ноос эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.
Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны бүтээлээс сонгон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ