“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

Налгар намрын өдрүүд зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны иргэдэдээ ажлаа тайлагнадаг намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ санал болголоо. Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс” өдөрлөг амжилттай боллоо. Махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, өрхийн тариалалтыг дэмжих хөдөө аж ахуйн зохистой дадал өдөрлөг, хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, загварын шоунд хамаарах, хөнгөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг, “Алсыг харъя-Органикийг сонгоё”, өдөрлөг, экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор 4 удаагийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр салбарын эрдэм шинжилгээний байгууллага, ТББ, аж ахуйн нэгжүүдийн хооронд 6 том хэлцлийг амжилттай хийж, гарын үсэг зурлаа. ХХААХҮ-ийн Хөгжлийн төвийн судалгаагаар хэрэглэгч, оролцогчид нэгдсэн арга хэмжээний зохион байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, борлуулалтад 95 хувийн сэтгэл ханамжтай, бүтээгдэхүүний үнэ болон халдвар хамгааллын дэглэмд сэтгэл ханамжтай байсан гэх дүн гарчээ. Үзэсгэлэн худалдааны үргэлжлэх хугацааг уртасгах, дүүрэг бүрд салбар үзэсгэлэнг зохион байгуулах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн инновацын бүтээгдэхүүн, дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж танилцуулах хэсгийг тусад нь байршуулах, мэдээ мэдээллээр хангах саналыг оролцогч, хэрэглэгчид гаргажээ. Эдгээр саналыг ажил хэрэг болгоход цаашид анхаарч ажиллана. Бид энэхүү арга хэмжээнд борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 аж ахуйн нэгжийг шилдгээр тодрууллаа.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД
ХҮНС, ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ