Картаа баталгаажуулаагүй өрхөд түлш худалдаалахгүй

Тиймээс Тавантолгой түлш ХХК-ийн 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ ХҮТ-ийн салбарын хаяг байршлийн мэдээллийг авч картаа баталгаажуулах юм. Шинээр карт авах бол 10 дугаар сарын 1-ээс эхлэн олгож эхлэх аж. Мөн айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхэн анхааруулж байна. Нийслэлийн төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр олгосон. Уг төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авах шаардлагатай. Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхижүүлэхгүй юм байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ