Сэрэмжлүүлэг: Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна

Албаны хүмүүс хэргийн газраас тамхины иш, гялгар уут, нүдний дуран зэргийг хураан авч, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна. Урьдчилсан байдлаар талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан гэж дүгнэж байгаа боловч үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа аж.
Талийгаач нь сураггүй болсон иргэдийн санд бүртгэлтэй байсан гэх ба цагдаагаас эрэн сурвалжилж байжээ. Тэрээр есдүгээр сарын 8-ны өдөр гэрээсээ гараад, эргэж ирээгүй учраас ар гэрээс нь цагдаад мэдэгдэж, эрэн хайх ажлыг эхлүүлсэн байжээ. Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хүний аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ