Олимпын наадмын шагналт байрт шалгарсан Э.Цэндбаатар нарын тамирчдыг 20 сая төгрөгөөр урамшлуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио-2020 олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарыг Төрийн ордонд хүлээн авч, зохих журмын дагуу урамшуулал олголоо. 

Олимпын наадмаас

  • алтан медаль хүртсэн тамирчинд гурван өрөө орон сууц, 120 сая төгрөг,
  • мөнгөн медаль хүртсэн тамирчинд хоёр өрөө орон сууц, 60 сая төгрөг,
  • хүрэл медаль хүртсэн тамирчдыг тус бүр хоёр өрөө орон сууц, 30 сая төгрөгөөр урамшуулав. 

Харин дасгалжуулагч, шагналт байр эзэлсэн тамирчид болон шүүгчдийг 10-45 сая төгрөгөөр урамшууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ