СХД-т сүрьеэтэй өвчтөнд зөвлөгөө өгөх өрөө нээлээ

СХД-ийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерт сүрьеэтэй өвчтөнд "Зөвлөгөө өгөх өрөө"-г нээлээ.

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албанаас санаачлан ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн сүрьеэгийн диспансерт сүрьеэгээр өвчилсөн өвчтөн болон тэдний гэр бүлд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг тохижуулж тоног төхөөрөмж ханган нийлүүлсэн байна.

Нээлтийн ажиллагаанд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э. Оюунчимэг, ДЭМБ-ийн мэргэжилтэн П. Анузаяа, ЭМЯ-ны мэргэжилтэн С. Амарзаяа, СХД-ийн ЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б. Батчимэг, амбулаторийн эрхлэгч Э. Алтанаа, сүрьеэгийн зохицуулагч эмч Ч. Отгонжаргал болон бусад эмч мэргэжилтнүүд, өвчтөний төлөөлөл оролцож сонгинохайрхан дүүргийн сүрьеэгийн өвчлөлийн байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулан санал солилцлоо.

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зөвлөгөө өгөх өрөөг тохижуулснаар эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний үеийн гаж нөлөөг бууруулах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөнд үүсэж байгаа асуудал, сэтгэлийн дарамтыг бууруулах зорилгоор эмч мэргэжилтнүүдийн ярилцах орчныг бүрдүүлэх чухал холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ