Завханы хойд бүсийн сумдын нутагт баавгай орж иржээ

Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. Амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг Энэ сард тус аймгийн гурван сумын нутагт, малын бэлчээрт баавгай үзэгдэх болсон мэдээллийг иргэд өгч байгаа. Тиймээс иргэд, малчдыг хээр баавгайтай тааралдсан тохиолдолд бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг авах хэрэгтэйг зөвлөсөн.
Мөн иргэдэд жимс жимсгэнэ, ургамал түүх, хадлан тэжээл бэлтгэхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан. Тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан. Мөн худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох. Хоёроос найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтанд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай. Тухайлбал, хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ