Дуучин, МУСТА Л.Насанбуян:Хуучны дуунуудыг сэргээж дуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг

-Дуучин Гантогоотой хамтарсан сүүлийн уран бүтээлийнхээ талаар яриач...
-Гантогоо бид хоёр анх 2005 онд Монголын анхны телевизийн шоу нэвтрүүлэгт оролцоод, шилдэг дөрөвт шалгарч байсан найзууд л даа. Тэмцээний дараа Гантогоо маань алга болчихсон. Тэгсэн харин Солонгос явчихсан байсан л даа. Бид тэнд уулзаад, их олон зүйлийн талаар ярилцдаг байлаа. Гоё дуэт дуутай болно оо гээд л. Тэгж тэгж "мөрөөдлийн" хамтарсан дуугаа 2019 онд гаргасан. "Love Ya" дуугаа гаргасан. Тэгээд бид хоёр маш олон тоглолтод уригдан, энэ дуугаа дуулсан. Хүмүүс "Та хоёрт өөр дуу байна уу?" гэж асуудаг байсан учир дахиад хамтарсан уран бүтээл хийхаэр шийдсэн. Тэгээд хоёр дахь уран бүтээлээ "New Star" студийн ая зохиогч Гантөр ахаас "Айзам" хамтлагийн хуучны нэг гоё классик поп дуу дуулах зөвшөөрөл хүссэн юм. Миний хувьд дуучин хүн шинэ уран бүтээл хийхээс гадна хуучны сайхан дуунуудаас дуулж, дахин шинээр хийнэ гэдэг бол маш гоё гэж боддог. Тэр ч утгаараа илүү их аялгуутай гоё дуунууд бол яалт ч үгүй хуучны дуунууд. Мөн ямар ч насныханд таалагддаг, дуртай дууг нь дуулдаг байвал гэж бодоод, хуучны дуунуудаас нь сонгосон.
-Яваандаа цомог гаргаж, тоглолт хийх бодол бий юу?
-Би 2012 онд "Хэзээ ч мартагдашгүй" нэртэй анхны цомгоо гаргасан. 2014 онд "Би..." хэмээх бие даасан анхны тоглолтоо улсын филармонийн концертын танхимд хоёр өдөр тоглосон. Хойтон нь "A night with Nasaa" нэртэй хоёр дахь тоглолтоо хийж байлаа. Энэ тоглолт маань ковер дуунууд болон миний уран бүтээлээс бүрдэж байв. Гурав дахь тоглолтоо хийхээр хэдэн жил бодож байна. Яагаад ч юм бэ сүүлийн үед цомог, олон дуу гэхээсээ илүү чанартай, хит уран бүтээл гаргахыг л боддог болсон доо. Гэхдээ бараг шинэ цомог гаргачих тооны дуутай болсон байна билээ. Мэдээж цомог гаргана л даа. ----
-Хуучны дууг яагаад дахин сэргээж дуулах болов?
-Дэлхийн болон Монголын уран бүтээлч хуучны дууг сэргээж, дахин шинээр хөгжмийн найруулга хийж, мэдрэмжээрээ уран бүтээл туурвидаг. Түүний л нэгэн адил таалагддаг, үнэхээр сайхан дуу гэж бодож явдаг дуунуудаа дуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би 2020 онд "Мартагдашгүй намар" киноны "Анхны хайрын дуу"-г шинэчилж дуулсан. Бас "Ийм нэгэн сэтгэл" гэдэг ард түмний дунд ардын дуу шахуу болсон, 60 гаран жил дуулагдсан дууг шинээр найруулан дуулж, үзэгчдэд хүргэсэн. Энэ нь бид хуучны сайхан дуунуудыг мартах учиргүй гэсэн маш гоё өв уламжлал юм уу даа.
-Иймэрхүү дуунууд таны урын санд хэр олон бол?
-Хуучны дуунуудыг дуулах хэрэгцээ, шаардлага их гардаг л даа. Филармоны дуучин тул төрөл бүрийн тоглолт, үзэгчдэд тоглолт хийх болдог учир орчин үеийн болон хуучны дуунуудаа дуулах шаардлагатай байдаг л даа. Ер нь Улсын филармонын "Баян Монгол" чуулгатай хамтарч, хуучны олон дуу дуулдаг.
-Та хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас нь зөвшөөрөл авдаг уу?
-2020 онд "Анхны хайрын дуу", "Ийм нэгэн сэтгэл" дууны зохиогчдын хүүхдүүдээс бас өөрөөс нь албан ёсоор зөвшөөрөл авч дуулсан. Ялангуяа "Ийм нэгэн сэтгэл" дууны шүлгийг зохиосон Балчиндорж гуайтай уулзаж, дууны шүлгийн зөв хувилбарыг авч, цаашид дуулах зөвшөөрлийг надад албан ёсоор өгсөн нь хамгийн хүндэтгэлтэй, дурсгалтай үйл явдал байлаа.
-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Та Баянхонгорынх байх аа?
-Баянхонгор аймгийн төвд төрж өссөн. Багаасаа урлагт хайртай охин байсан шүү. Зургаан настайдаа анхны алтан медалиа авснаас хойш урлагийн хүн болно гэж бодсоор, зүтгэсээр явна даа. Хүүхэд байхдаа аймгийн, улсын, олон улсын тэмцээнд оролцсон. Хүүхдийн "Тэмүжин" театрт суралцаж хүмүүжсэн бүтээгдэхүүн дээ, би. Дуулахаас гадна бүжиг, жүжиг гээд урлагийн бусад төрлийн зах зухаас мэдлэг авч суралцаж явсан.
-Танай удамд урлагийн хүн бий юу?
-Яг мэргэжлийн урлагийн хүн байхгүй ээ.
-"Шуранхай" хамтлагийн дуучин Номин та хоёр дунд сургуулийн нэг анги гэсэн... -Хүүхдийн "Тэмүжин" театраар овоглосон олон сайхан уран бүтээлч бий. Жишээ нь Номин, бид хоёр. Бид хоёр багаасаа дуулж, өрсөлдөж, бие биеэсээ суралцсаар хөгжиж ирсэн. "Тэмүжин" театрт суралцсан маань урлагийн хүн болох маш том суурь болсон гэж боддог доо.
-Нууц биш бол анхны хайрын захиаг хэддүгээр ангидаа авсан бэ? Та ямар хариу өгөв?
-Анхны хайрын захиаг дөрөвдүгээр ангидаа авсан санагдаад байна (инээв). Их ичээд бүр ураад хаячхаж билээ. Бантсандаа л тэгсэн байх даа. Уг нь хадгалсан бол үнэхээр сайхан дурсамж байх байсан даа.
-Ямар сурдаг байв? Дуртай болон дургүй хичээл чинь...
-Би ер нь дуучин болно гэж бодсон, шийдсэн учраас урлагтаа л илүү их хичээл чармайлт гаргадаг байсан даа. Хүн дуртай зүйлдээ ямар их хичээл зүтгэл гаргадаг билээ дээ. Дургүй хичээл математик л байсан байх даа (инээлээ). Ер нь дундаж л сурдаг охин байсан.
-Таныг урлагийн замд хөтөлсөн ачтан хэн бэ?
-Зургаан настайдаа анхны алтан медаль авч байснаа дээр ярьсан. Тэр үед эгч маань намайг хөтөлж яваад л хамаг юмыг бэлтгэж, сургуулилуулж, зааж, чиглүүлж байсан даа. Хэрэв тэгээгүй бол би дуучин болох ч байсан юм уу, үгүй ч байсан юм уу. Одоогийнхоор эгч маань тэр үед стилист, нүүр буданч, үсчин, менежер, дууны багш, продюсер гээд л бүхнийг нэг дор хийж өгч байсан байх нь.
-Та дуурийн дуулаачийн ангиас эстрадынх руу урвачихсан гэл үү? -2004 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Дашама багшийн шавь болж хуваарилагдсан юм. Тэгээд тэр жилдээ "Оддын эрэлд" шоу нэвтрүүлэгт оролцоод түрүүлчихсэн чинь мэргэжлийн багш маань намайг "Эстрадын дуучин болбол илүү ирээдүйтэй" гээд л, Ухнаа багшид хөтөлж аваачаад өгчихсөн дөө (инээгээд). Тэгээд л эстрадын дуучнаар 2009 онд төгссөн юм.
-"Дуурийн дуулаачаараа явсан бол..." гэж хааяа боддог уу?
-Хэрэв би дуурийн дуулаачаар хичээллэсэн бол хоолойн цараа, техник илүү л болох байсан даа гэж боддог. Дэлхийн шилдэг поп дуучид хүртэл дуурийн хоолойн дасгал уншдаг. Жишээ нь Селин Дион байна. Гэхдээ би угаасаа л эстрад, поп чиглэлийн дуучин болох байсан л даа.
-"Оддын эрэлд-2" улсын уралдаанд түрүүлснийг тань санаж байна...
-Тэр үед Баянхонгороос орж ирсэн хөдөөний бондгор хөөрхөн охин байлаа. Ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тийм л зоригтой нэгэн тэр тэмцээнд оролцож байсан даа. Одоо бодоход үнэхээр гоё дурсамж шүү. Хэний ч мэдэхгүй оюутан охин тэр тэмцээний олны танил болж эхэлсэн дээ. Автобусанд сууж чадахгүй, алхаад байх хэцүү гээд л олонд танигдаж эхэлж байгаа урлагийнхантай адилхан бүх замыг туулсан. Түрүүлээд ямар ч шагнал аваагүй ч намайг олон түмэнд анх таниулсан тэмцээн учраас бас их бэлгэшээж боддог.
Шагнал урамшуулал нь худлаа болоод өнгөрсөн дөө. Уул нь "Аригу" компанитай 2010 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэр компани даанч продюсер гэдэг утгаараа ажиллаж чадаагүй. Уралдаан өндөрлөсний дараа зөндөө очсон. Хамтарч уран бүтээл хийе гэж олон удаа тэр компанийнхантай уулзсан ч миний төлөө ямар нэг алхам хийгээгүй. Бүтэхгүй болохоор нь эцэст нь өөртөө итгэхээс өөр зам олдоогүй.
-Таны гол өрсөлдөгч хэн байсан бэ?
-Миний хамгийн хүчтэй, хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө. Хүн бүрт маш их нөөц, бололцоо байдаг гэж би боддог юм. Хэн өөрийгөө олж, нээж, дайчилж, хөдөлмөрлөж чадна тэр хүн л амжилтад хүрдэг болов уу.
-Бас "Voice of Mongolia"-д оролцсон байх аа? Хэддүгээр шат хүрлээ?
-Би анх хэн ч мэдэхгүй оюутан охин байсан. Тэгээд л маш олон тэмцээн уралдаанд орж, өөрийгөө олонд таниулан, чадах чинээгээрээ уран бүтээлээ хийж яваа уран бүтээлч. Би хааяа боддог л юм, " Хэрвээ би тэр тэмцээн уралдаанд оролцоогүй байсан бол би СУИС төгссөн, хэн ч танихгүй нэг дуучин байх байсан байх" гэж. Урлагт арын хаалга гэж байхгүй гэдэг дээ. Чадаж байвал үлдэнэ, чадахгүй бол тэгээд аяндаа замхраад алга болно. "Voice" тэмцээнд орсон нь миний амьдралын бас нэгэн том туршлага, намайг ташуурдсан амьдралын нэг үе шат байсан. Би гуравдугаар шат хүртэл явсан шүү дээ. Одоо юүтүүбээр ороод гадаад хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншихад их сайхан санагддаг шүү. Тэр л байхад хангалттай.
-Та поп хатагтай Сарантуяагийн цор ганц шавь байх аа? Багштайгаа яаж танилцав?
-Хүүхэд насны минь шүтээн байлаа. Би багадаа бүх дууг нь, цомгуудыг нь кассетаар худалдан авч дагаж дуулдаг, яг л ийм дуучин болно гэж өөртөө амлаж байлаа. Намайг их жаахан байхад 1996 онд шиг санагдана. Баянхонгор аймгийн театрт тоглоход нь эгч маань намайг дагуулж, цуг үзэж байсан юм. Түүнээс хойш дуулах арга, техник, дуулалтыг нь их дуурайж дуулдаг байж билээ. Хожим 2007 онд UBS телевизийн зохион байгуулсан "New stars" нэвирүүлэгт оролцож, шүтээнтэйгээ нүүр тулан уулзаж байлаа. Тэгээд л утасных нь дугаарыг аваад мөн ч олон залгаж, мөн ч их мессеж бичсэн дээ (инээв). Тэр үед оюутан ч байлаа. Хадаг, сүүгээ бариад албан ёсоор шавь нь болж, 2007 онд Монгол орноо аялж тойрсон "Хайрламаар" тоглолтод нь хамт явж дуулсан. Түүнээс хойш Монгол орноо тойрч аялан тоглосноос гадна Казахстан, АНУ, Бельги, Швед, Англи зэрэг олон улсад хийсэн тоглолтод нь оролцож, ая дуугаа өргөсөн дөө. Багшаасаа одоо ч маш олон зүйлийг сурсаар явна.
-Тэр хэр чанга багш вэ?
-Маш шударга, чангадаа чанга, зөөлөндөө зөөлөн, тухайн нөхцлөөсөө болоод өөр өөр байдаг. Ажил хэргийн тал дээр зөөлөн байж болохгүй нь мэдээж. Гэхдээ тийм нэг ер бусын авьяастай, зөн мэдрэмжтэй, гайхалтай хүн дээ, Сараа багш маань.
-Дэлхийн олон оронд та тоглоо биз. Ямар улс хамгийн их таалагдав? -Английн Лондон бас Америкийн Сан-Франциско гоё санагдсаан.
-Хилийн чанадад амьдардаг нутаг нэгтнүүд маань хэр халуун дотно хүлээж авдаг вэ? -Тоглолт үзэж байгаа монголчууд маань эх орноо их санасан байдаг болоод тэр үү үнэхээр гоё байдаг. Монгол дуугаа дагаж дуулаад л...
-Танд санаанд оромгүй бас санаанаас чинь гардаггүй зүйл бэлэглэсэн тохиолдол бий юу?
-Хамгийн гоё бэлэг гэвэл 2014 онд Америкэд эгч маань дуучин Бейонсе, Жэй Зи нарын тоглолт үзүүлж байсан нь.
-Тайзан дээр хөгжилтэй явдал бишгүй л тохиолддог байх... -Санаанд тийм явдал ордоггүй ээ.
-"Дуурийн дуулаачаараа явсан бол..." гэж хааяа боддог уу? -Хэрэв би дуурийн дуулаачаар хичээллэсэн бол хоолойн цараа, техник илүү л болох байсан даа гэж боддог. Дэлхийн шилдэг поп дуучид хүртэл дуурийн хоолойн дасгал уншдаг. Жишээ нь Селин Дион байна. Гэхдээ би угаасаа л эстрад, поп чиглэлийн дуучин болох байсан л даа.
-"Оддын эрэлд-2" улсын уралдаанд түрүүлснийг тань санаж байна... -Тэр үед Баянхонгороос орж ирсэн хөдөөний бондгор хөөрхөн охин байлаа. Ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тийм л зоригтой нэгэн тэр тэмцээнд оролцож байсан даа. Одоо бодоход үнэхээр гоё дурсамж шүү. Хэний ч мэдэхгүй оюутан охин тэр тэмцээний олны танил болж эхэлсэн дээ. Автобусанд сууж чадахгүй, алхаад байх хэцүү гээд л олонд танигдаж эхэлж байгаа урлагийнхантай адилхан бүх замыг туулсан. Түрүүлээд ямар ч шагнал аваагүй ч намайг олон түмэнд анх таниулсан тэмцээн учраас бас их бэлгэшээж боддог.
Шагнал урамшуулал нь худлаа болоод өнгөрсөн дөө. Уул нь "Аригу" компанитай 2010 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэр компани даанч продюсер гэдэг утгаараа ажиллаж чадаагүй. Уралдаан өндөрлөсний дараа зөндөө очсон. Хамтарч уран бүтээл хийе гэж олон удаа тэр компанийнхантай уулзсан ч миний төлөө ямар нэг алхам хийгээгүй. Бүтэхгүй болохоор нь эцэст нь өөртөө итгэхээс өөр зам олдоогүй.
-Таны гол өрсөлдөгч хэн байсан бэ?
-Миний хамгийн хүчтэй, хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө. Хүн бүрт маш их нөөц, бололцоо байдаг гэж би боддог юм. Хэн өөрийгөө олж, нээж, дайчилж, хөдөлмөрлөж чадна тэр хүн л амжилтад хүрдэг болов уу.
-Бас "Voice of Mongolia"-д оролцсон байх аа? Хэддүгээр шат хүрлээ? -Би анх хэн ч мэдэхгүй оюутан охин байсан. Тэгээд л маш олон тэмцээн уралдаанд орж, өөрийгөө олонд таниулан, чадах чинээгээрээ уран бүтээлээ хийж яваа уран бүтээлч. Би хааяа боддог л юм, " Хэрвээ би тэр тэмцээн уралдаанд оролцоогүй байсан бол би СУИС төгссөн, хэн ч танихгүй нэг дуучин байх байсан байх" гэж. Урлагт арын хаалга гэж байхгүй гэдэг дээ. Чадаж байвал үлдэнэ, чадахгүй бол тэгээд аяндаа замхраад алга болно. "Voice" тэмцээнд орсон нь миний амьдралын бас нэгэн том туршлага, намайг ташуурдсан амьдралын нэг үе шат байсан. Би гуравдугаар шат хүртэл явсан шүү дээ. Одоо юүтүүбээр ороод гадаад хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншихад их сайхан санагддаг шүү. Тэр л байхад хангалттай.
-Та поп хатагтай Сарантуяагийн цор ганц шавь байх аа? Багштайгаа яаж танилцав?
-Хүүхэд насны минь шүтээн байлаа. Би багадаа бүх дууг нь, цомгуудыг нь кассетаар худалдан авч дагаж дуулдаг, яг л ийм дуучин болно гэж өөртөө амлаж байлаа. Намайг их жаахан байхад 1996 онд шиг санагдана. Баянхонгор аймгийн театрт тоглоход нь эгч маань намайг дагуулж, цуг үзэж байсан юм. Түүнээс хойш дуулах арга, техник, дуулалтыг нь их дуурайж дуулдаг байж билээ. Хожим 2007 онд UBS телевизийн зохион байгуулсан "New stars" нэвирүүлэгт оролцож, шүтээнтэйгээ нүүр тулан уулзаж байлаа. Тэгээд л утасных нь дугаарыг аваад мөн ч олон залгаж, мөн ч их мессеж бичсэн дээ (инээв). Тэр үед оюутан ч байлаа. Хадаг, сүүгээ бариад албан ёсоор шавь нь болж, 2007 онд Монгол орноо аялж тойрсон "Хайрламаар" тоглолтод нь хамт явж дуулсан. Түүнээс хойш Монгол орноо тойрч аялан тоглосноос гадна Казахстан, АНУ, Бельги, Швед, Англи зэрэг олон улсад хийсэн тоглолтод нь оролцож, ая дуугаа өргөсөн дөө. Багшаасаа одоо ч маш олон зүйлийг сурсаар явна.
-Тэр хэр чанга багш вэ?
-Маш шударга, чангадаа чанга, зөөлөндөө зөөлөн, тухайн нөхцлөөсөө болоод өөр өөр байдаг. Ажил хэргийн тал дээр зөөлөн байж болохгүй нь мэдээж. Гэхдээ тийм нэг ер бусын авьяастай, зөн мэдрэмжтэй, гайхалтай хүн дээ, Сараа багш маань.
-Дэлхийн олон оронд та тоглоо биз. Ямар улс хамгийн их таалагдав?
-Английн Лондон бас Америкийн Сан-Франциско гоё санагдсаан.
-Хилийн чанадад амьдардаг нутаг нэгтнүүд маань хэр халуун дотно хүлээж авдаг вэ? -Тоглолт үзэж байгаа монголчууд маань эх орноо их санасан байдаг болоод тэр үү үнэхээр гоё байдаг. Монгол дуугаа дагаж дуулаад л...
-Танд санаанд оромгүй бас санаанаас чинь гардаггүй зүйл бэлэглэсэн тохиолдол бий юу?
-Хамгийн гоё бэлэг гэвэл 2014 онд Америкэд эгч маань дуучин Бейонсе, Жэй Зи нарын тоглолт үзүүлж байсан нь.
-Тайзан дээр хөгжилтэй явдал бишгүй л тохиолддог байх...
-Санаанд тийм явдал ордоггүй ээ.
-Хоолойгоо хэрхэн яаж гамнадаг вэ?
-Мэдээж хоолойгоо маш их хайрлана. Эрүүл амьдралын хэв маяг, хүйтэн юм ууж идэх, стресстэхээс их зайлсхийдэг шүү дээ, чухал тоглолтын өмнө.
Би хувьдаа урлагийн хүнд сэтгэл зүйн байдал хамгийн чухал гэж боддог. Учир нь урлаг гэдэг зүйл тэр чигтээ мэдрэмжийн ажил шүү дээ. Сэтгэлийн нарийн нандин мэдрэмжүүдийг уран сайхнаар илэрхийлж гаргадаг болохоор гамнах ёстой, хамгийн чухал зүйл бол сэтгэл зүй гэж боддог юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд таны хувийн амьдралыг сонирхож болох уу?
-Одоогоор охинтойгоо хоёулаа амьдарч байгаа ганц бие ээж. Өнөөдөр амьдралд минь олон сайхан зүйл байгаад маш их талархдаг даа. Сайхан ээж, аав, эгч, дүү, хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олон, багш нар, үргэлж дэмжиж тусалж ирсэн сайхан сэтгэлтэй хүмүүстээ маш их баярлалаа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ