ХАА-н төслийг дэмжих төсөл, хөтөлбөр үр дүнгээ өгч байна

УИХ- гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нарын хамт Архангай аймгийн малчдыг ногоон тэжээлээр хангах зорилготой хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төслийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийнхан энэ жил туршилтаар 200 га-д ногоон тэжээл тарьжээ. Малчид ирэх жил тариалалтын талбайгаа ахиулж сум, баг бүрээс тус бүр 10 айл, аймгийн хэмжээнд 1100 малчин ногоон тэжээл тариалахаар зэхэж байгаагаа дуулгав.
Энэ жил тариалсан 200 га-гаасаа блансдаа хүрсэн тэжээл хурааж авбал малчид өөрийн хэрэгцээний хадлан тэжээлийг ирэх жил хаваржаа, өвөлжөөндөө тариалдаг болох нь ээ. Энэхүү төслийн хүрээнд газар тариалангийн иж бүрдэл орчин үеийн хүчин чадал сайтай тоног төхөөрөмжийг нийлүүлсэнд малчид төдийгүй, Архангай аймгийн удирдлага, талархаж байгаагаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ