Саид Моллаей “Lil Thug E” хандивын аянд өмсгөлөө хандивлав

 Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллаеи “Big Life for Lil Thug-E” хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлажээ.

Уг өмсгөлийг дуудах үнэ хоёр сая төгрөгөөс эхлэх бөгөөд энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш /2021.9.30/ 22:00 цаг хүртэл үнийн санал авах юм.

“Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн реппер Gee уриаллаа.

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийх шаардлагатай байгаа юм.
Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК - 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ