Авто зогсоол дээрээс осгосон эрэгтэй хүний цогцос олджээ

Баянгол дүүргийн III хороо, Барс захын зүүн талын авто зогсоол дээр эрэгтэй хүн осгож нас барсан гэх хэрэг өнгөрөгч аравдугаар сарын 01-нд болжээ.
Тодруулбал, тус дүүргийн есдүгээр хорооны иргэн, 44 настай эрэгтэй осгосон байдалтай, ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Хэргийг өдгөө БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ