Өмнөговь аймагт экскаваторын жолооч хүн дайрсан хэрэг гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд цахилгааны шугам тавих ажил гүйцэтгэх явцад экскаваторын жолооч хүн дайрсан гэх хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймагт оршин суух 44 настай эрэгтэй Г нь экскаватор жолоодон ухрах үйлдэл хийхдээ Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 53 настай эрэгтэй Б-г дайрч, амийг нь хөнөөсөн тухай эх сурвалж хэллээ.
Өдгөө эл хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн газарт шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ