Цар тахлын гурав дахь давалгаа оргил үедээ хүрээд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын тархалтын гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна гэлээ. Тэрээр "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн. Одоо тархалтын тоо буурах ерөнхий төлөвтэй байна Гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Альфа хувилбараар өвдөөд дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан 10 мянган хүн байна" гэлээ.
Мөн тэрээр "Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ба дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байгаа ба Вероселл, Файзер вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунг хийж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ