Увс аймгийн Малчин суманд 29 сантиметрийн зузаан цасан бүрхүүл тогтжээ

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин суманд 8 мм цас орж, цасны зузаан 29 см болжээ. Энэ нь өнөөдрийн байдлаар Монгол орны хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон үзүүлэлт болж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар 19 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа аж. Шөнийн агаарын температурын хувьд, нутгийн баруун хагаст хасах градус, зүүн хагаст нэмэх градустай хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

vy2z0a_240655365_3041977462715931_2765864244928048625_n_ph Увс аймгийн Малчин суманд 29 сантиметрийн зузаан цасан бүрхүүл тогтжээ vy2z0a_240655365_3041977462715931_2765864244928048625_n_x974 Увс аймгийн Малчин суманд 29 сантиметрийн зузаан цасан бүрхүүл тогтжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ