Цаг агаар: Долоо хоногийн сүүлээр төв болон баруун аймгуудын нутгаар цас орно

Өнөөдөр Улаанбаатар хотод 12 градус дулаан байна. Харин маргааш буюу 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: 11,12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд ихэнх нутгаар,17-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шурна.
Агаарын температур: Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ