Н.Түвшинбаярт холбогдох хэргийг НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаажээ

Цагдаагийн байгуулллагаас Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байгаагаа прокурорт уламжилжээ. Уг хүсэлтийг прокурорын байгууллагаас хүлээн авч, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст буцааж, шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь, хохирогч Э.Энхбатын зүгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, дахин шалгах хүсэлтийг гаргасан байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулж, хүнд гэмтэл авч өнөөг хүртэл гадаадад эмчлүүлж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ