Р.Отгонжаргал: "Камертон" хамтлагт Зөрчлийн хэрэг нээсэн

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: Нийслэлийн ХУД-ийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Зайсан Хилл" концертын танхимд 2021 оны аравдугаар сарын 15-ны 19 цагаас "Камертон" хамтлаг тоглолт зохион байгуулагдсан. Үүнийг Нийслэлийн захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага энэ оны зургаадугаар сараас хамтарсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ шалгалтын хүрээнд үйл ажиллагааг нь шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ зөрчил маань өөрөө "хувь хүнийг 5000 нэгжээр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5000 нэгжээр тогох" гэсэн санкцтай байдаг. Тийм учраас шалгалтын ажиллагааг даруй хийж гүйцэтгээд маргааш шүүхэд асуудлаа тавьж, зөрчлийн хууль тогтоомжийн дагуу холбогдох хариуцлагыг тооцно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ