Вакцин тариулаагүй хүмүүсийн 98-99%-д нь коронавирус тусна гэдгийг анхааруулжээ

Вакцин тариулаагүй хүмүүсийн 1-2% нь л коронавирусийн халдвар авахгүй байж болно, харин одоо уг өвчин бараг бүх хүнд тусч байгаа учир, вакцинжуулалтаар өөрийгөө хамгаалах нь чухал гэж Оросын халдвартын эмч Евгений Тимаков РИА Новости агентлагийн сурвалжлагчид мэдэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн гол нь вакцин тариулаагүй байсан бөгөөд эмнэлэгт ирсэн тарилга хийлгэсэн хүмүүсийн хүндрэлтэй тохиолдол 0,03% байна гэж Оросын эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдэж байсан юм. Ингэхдээ гол нь вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн халдвараар нас барж байгаа бөгөөд Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Поповагийн хрэлснээр, Орост өдөр бүр коронавирусээр нас барж байгаа хүмүүсийн дунд вакцин тариулсан хүн бараг байхгүй байгаа бөгөөд өмнө нь вакцин хийлгэсэн хүмүүсийн 2-оос илүүгүй хувь нь “дельта” штаммаар өвчилж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ