Өнөөдөр дархлаажуулалтын 35 цэг 09:00-17:00 цагт ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын 44 баг, суурин 35 цэгт 88 багийн 333 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Та 09:00-17:00 цагт өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 58, II тунд 145, нэмэлт сэргээх тунд 1,217 буюу нийт 1,420 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь болжээ. Мөн 2,939 жирэмсэн эх, 12-15 насны 67,364, 16-17 насны 26,456 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ