Эрээн хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж 7 боллоо

Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрээн хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж 7 болсон. 75,000 гаруй иргэдийг 3 дахь удаагийн шинжилгээнд хамруулах ажил явагдаж байгаа бөгөөд эрсдлийн үнэлгээг гурван хэсэгт хувааж халдвар бүртгэгдсэн хэсгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Эрээн хотод хөл хорионд орсон 1300 гаруй жуулчдад хүнс, халдвар хамгааллын багцыг өгч байгаа юм байна.
Эрээн-Замын-Үүдийн хооронд автозамын хөдөлгөөн бүрэн зогссон, төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ