Эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодлыг барьжээ

Мөн эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон байна. Тухайлбал эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 324 этгээд , сураггүй алга болсон 49 хүн , насанд хүрээгүй 14 хүүхэд, хэн болох нь тогтоогдоогүй 3 цогцос, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 64 этгээд, зөрчил үйлдсэн 16 этгээдийг олжээ. Хэргийг тодруулбал, "Трактор зарна” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр зургаан газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнийг олж барьсан байна. Мөн “Байр түрээслэнэ” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр дөрвөн газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатарыг олж баривчилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ