Б.Ууганбаяр: 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ

Цар тахлын нөхцөл байдал, сургуулийн өмнөх боловсролын орчинд эрсдэлийн үнэлгээ хийгээд 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг ирэх сард шийдвэрлэнэ гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан эрсдэлийн үнэлгээг дахин хийхээр болжээ.

Энэ талаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Л.Энх-Амгалан сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон бусад албаныхантай өнөө өглөө холбогдсон. Сургуулийн орчны эрсдлийн үнэлгээг дахин хийхээр болсон. Үр дүнгээс нь харгалзан 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ