Сирийн хойд хэсэгт РКК-гийн таван террористыг устгав

Сирийн хойд хэсэгт явагдаж буй "Амар амгалангийн эх үүсвэр" ажиллагааны бүсэд террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан YPG (ПКК-гийн Сирийн жигүүр) таван дайчинг устгасан тухай Туркийн Үндэсний батлан хамгаалах яам ням гарагт олон нийтийн сүлжээгээр мэдээлэв. Уг үйл ажиллагааг тусгай хүчнийхэн гүйцэтгэжээ. Мэдэгдэлд дурдсанчлан террористууд "Амар амгалангийн эх үүсвэр" ажиллагааны бүсэд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэнэ. Мэдэгдэлд "Турк улс РКК/YPG-ийн алан хядагчдад "Амар амгалангийн эх үүсвэр" ажиллагааны бүсэд тайван, аюулгүй байдлын уур амьсгал алдагдуулахыг зөвшөөрөөгүй, зөвшөөрөхгүй" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ