Дэлхийн хамгийн том алсыг харагч Дубайд нээгдлээ

Дубайд дэлхийн хамгийн том алсыг харагчийн нээлт болов. 250 метр өндөр уг алсыг харагч хиймэл арал дээр байрладаг ба "Айн Дубай" буюу "Дубайн нүд" гэж нэрлэжээ. 48 бүхээгийнх нь заримд баар бий тул та оройн хоол захиалж болно. Мөн хурим, чуулга уулзалт зохион байгуулах боломжтой. Нэг эргэлтэд 38 минут зарцуулах уг алсыг харагч өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ