Хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган, шүүгдэгчээр О.Бархасбадь оролцож байна

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.10.25/ ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Бархасбадийг шүүж байна.

Түүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон ч, батлан даалтад гараад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцож байна.

Яг одоо шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ