“Eternals” киноны нээлтэд Анжелина Жоли охидын хамт иржээ

Марвелийн “Eternals” цувралын нээлтийн улаан хивсний ёслолд Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли хоёр охиноо дагуулж ирсэн нь олны анхаарлыг татлаа. Киноны нээлт Италийн Ром хотноо 2021 оны Ром кино наадмын хүрээнд болжээ.
Жоли 15 настай Шило болон өргөмөл охин 16 настай Захара нарын хамт гар гараасаа хөтлөлцөн улаан хивсэн дээр алхсан юм. Жоли өөрөө “Atelier Versace” брэндийн мөнгөлөг өнгийн мөргүй даашинзаар гоёсон бол Шило нь “Versace” брэндийн хар богино даашинз, Захара нь алтлаг оруулгатай цагаан даашинзаар гангарчээ.














СЭТГЭГДЭЛ БИЧИХ