Вакцин тариулаагүй тамирчид 21 өдөр хөл хорионд байх гэнэ

2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцох вакцин тариулаагүй тамирчид 21 өдөр хөл хорионд байхад хүрнэ гэж Олон улсын олимпийн хороо мэдээлснийг Интерфакс агентлаг уламжилжээ. Тамирчид Бээжинд ирэхийн өмнө болон эндхийн нисэх буудалд коронавирусийн шинжилгээ өгч, Хятадад байх хугацаандаа өдөр бүр бас шинжилгээ өгөх үүрэгтэй гэдгийг тэмдэглэж байна. Өвлийн олимпийн XXIV наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд, харин паралимпийн наадам гуравдугаар сарын 4-нөөс 13-нд болох юм. 2014 онд Сочийн наадмын галыг буухиалахад оролцож, 2018 оны Пхенчёны олимпийн наадмын хаалт дээр грекийн далбааг авч явсан уулын цаначин Ионнис Антониу олимпийн бамбарыг эхлэн зална. Коронавирусийн цар тахлын нөхцөлд 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмын тасалбарыг зөвхөн эх газрын Хятадын оршин суугчдад  худалдана гэдгийг үүнээс  өмнө мэдээлж байсан юм.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ