Уурхайчид амралтын хоногийг 14 болгохыг шаардлаа

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтыг эсэргүүцэн Монголын эрчим хүч, Геологи уул уурхай үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.  

МЭХГУУҮЭХ-ны дарга Х. Буянжаргал “ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга дээр Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х. Ганбаатар  уурхайчдын ажлын өдрийг 14 хоног амралтын өдрийг 14 хоног болгохоор УИХ-ын даргатай тохирсон тул ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон хэмээн албан ёсоор хэлсэн. Гэтэл тухайн нөхцөлийг шинэчилсэн найруулгад тусгаагүй баталсан. Энэхүү хуулинд бидний нөхцөлийг тусгахгүй бол  манай салбарын ажилчид орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Түүнчлэн  “Оюу толгой” , “Эрдэнэс Таван толгой” ,“Таван толгой” , “Цайрт минерал”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Шивээ овоон уурхай үйлдвэрчний холбоо зэрэг олон эвлэл ажил хаялт зарлах гэрээнд гарын үсэг зурсан” гэлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг батлахдаа ажил олгогч, ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Засгийн газрын саналыг харгалзан УИХ баталдаг билээ. Засгийн газар 2015 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан ч  буцаагдаж, 2018 онд өргөн барьсан хууль саяхан батлагдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ