ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 9507 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1328 дуудлага бүртгэгджээ

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.

Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны аравдугаар сарын 18-аас аравдугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 9507 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, 

  • Ус хангамж засвар үйлчилгээ -952
  • Цахилгаан засвар үйлчилгээ - 919
  • Ус алдсан - 1328
  • Халаалт - 855
  • Хэрэглээний халуун усны - 477
  • Хэрэглээний хүйтэн усны -85
  • Ариутгах татуурга - 622
  • Мэдээлэл өгсөн – 3435
  • Харъяа бус -157

Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой. 

Arslan.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ