"Д.Марадона эмч нарын буруугаас болж, нас барсан" гэж өмгөөлөгч нь мэдэгдлээ

Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн өмгөөлөгч Матиас Морла үйлчлүүлэгчээ буруу эмчилгээ хийлгэснээс болж, нас барсан гэж мэдэгдэв. "Эмч нар олон алдаа гаргасан. Зүрх нь дэлбэрч, Марадона нас барсан. Өмнө нь би Диегогийн биеийн байдлын талаар бүгдэд нь хэлж байсан. Гэвч нас барсных нь дараа энэ нь биед хуримтлагдсан устай нь холбоотой гэдгийг бид ойлгосон. Гэрийнхэн нь түүнийг гэртээ эмчлүүлэхээр шийдсэн нь үнэхээр галзуу гэмээр хүмүүсийн шийдвэр байсан юм. Талийгаачийг эмнэлэгт хэвтүүлэх нь гарцаагүй байсан л даа" гэж өмгөөлөгч Морла Fox Sports-т ярьжээ.
Домогт хөлбөмбөгч Диего Марадона 2020 оны 11-р сарын 25-нд 60 настайдаа зүрхний цочмог дутагдал болон уушгинд үүссэн хавангийн улмаас таалал төгссөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ