Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 31 баг, суурин 35 цэг ажиллана.

Эдгээрт 75 багийн 283 эмч, ажилтан ажиллаж, 4,478 хүнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 56, II тунд 119, нэмэлт сэргээх тунд 2,028 буюу нийт 2,203 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.6 хувь байна. Мөн 2,944 жирэмсэн эх, 12-15 насны 67,461, 16-17 насны 26,508 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ