Иргэдийн 50 хувь нь гуравдугаар тунгаа тариулбал улбар шар түвшнийг шар болгож бууруулна

Иргэд вакцины гуравдугаар тундаа 50 хувь хүртэл хамрагдвал одоогийн мөрдөгдөж буй улбар шар түвшинг шар болгож бууруулна гэж Засгийн газраас мэдэгдсэн.
Тэгвэл уг шар түвшинд уралдаан, тэмцээн, гэр бүлээс бусад аялал зугаалга, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв зэргийн үйл ажиллагааг хориглодог.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг, ЭМЯ-ны мэргэжилтнүүдийн судалгаагаар Монгол Улс дахь дельта вирусийн оргил үе есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжлээд дууссан аж.
Одоо тогтвортойгоор буурч байгаа ч хөдөлгөөний эрч өндөр байгаа тул буурах эрч удаан байна гэж УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
Тэрээр мөн "Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь гуравдугаар тунгаа тариулбал аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг илүү нээлттэй болгоно. Халдвараас урьдчилан сэргийлэх журмыг дагаж мөрдсөн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж эхэлсэн. Мөн хариуцлагын гэрээ байгуулж зарим үйл ажиллагааг эхлүүлсэн" гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ