"Тэнгэрийн андгай" хөшөөт цогцолбор сүндэрлэлээ

Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт 1,9 тэрбум төгрөгөөр барьсан "Андлалын өргөө”-г өнгөрсөн наймдугаар сарын 26 ны өдөр нураасан. Харин буурин дээр нь уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн андгай” бүтээлийг байршуулсан хөшөөт цогцолборыг иргэдийн хандиваар байгуулж байна.

Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан түүхийг шингээсэн уг цогцолборт морьтон соёлыг дэлгэрүүлэх зан үйлийн байгууламж багтах юм. Харин гэрэлт хөшөөнд гурван зүйлийн бичээс сийлнэ. Тухайлбал, монгол цэргийн цусан тангаргийг монгол бичгээр, Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга, "Тэнгэрийн салхи" хэмээх 700 зууны түүхтэй цэргийн дууны үгийг хадан үлдээх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ