“Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудас хүргүүлжээ

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүлсэн байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ардабек “  “Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг  эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьсан зөрчил гарсан. Тиймээс хашааг 24 цагийн хугацаанд  өөрийн эзэмшил рүү татаж  нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, явган хүний замын эвдэрсэн хэсгийг засахыг албан ёсоор даалгалаа. Шаардлагыг хугацаандаа биелүүлэхгүй бол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг хүргүүлэн арга хэмжээ авна” гэв.

Хот байгуулалт, хөгжлийн газарт явган хүний замыг хаасан   гомдол, мэдээлэл олон ирдэг байна. Тэдгээрийн ихэнх зөрчил нь хувийн компаниуд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, явган хүн зорчих хэсгийг хаасан гомдол байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ