Ногоорсон төмс аль болох битгий аваарай

Төмсний булцууг нарны гэрэлд ил байлгавал ногоорох ба ногоорсон төмсөнд соланин гэдэг хорт бодис үүсдэг. Булцуунд соёо ургаж эхэлбэл мөн л соланин үүснэ. Төмсийг чанах, шарахад энэ бодис задардаггүй учраас хорт чанараа алддаггүй. Хордлогын шинж тэмдэг нь дотор муухай оргих, хоолой хорсохоос эхлэх ба хүнд хэлбэрийн хордлого нь гэдэс, бөөр үрэвсэх, халуурах, зүрхний хэм алдагдах, татах гэх мэтээр илэрдэг.
Саяхан хураасан шинэ ургацын төмс ногоорсон байгааг хараад энэ постыг бичмээр санагдлаа. Ногоорсон төмс аль болох битгий аваарай. Сайн харвал хальсныхаа гаднаас харагдана. Бас төмсөө хальсалж идэж байх нь найдвартай. Төмсний хальсанд хүний биед ашигтай бодисууд агуулагддаг боловч өнөөх соланин чинь бас хальсанд агуулагддаг юм шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ