Гурав дахь хүйсийн анхны паспортыг АНУ-д гаргажээ

           "АНУ анх удаа гурав дахь хүйсийн "Х" тэмдэгтэй паспорт гаргалаа" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс тус агентлагийн цахим хуудсанд мэдэгдэв. "Бид шаардлагатай системийг боловсруулж, маягтыг шинэчилмэгц өргөдөл гаргасан бүх хүнд (ийм паспорт) санал болгохыг тэсэн ядан хүлээж байна" гэж онцолсон түүнийхээр 2022 оны эхээр энэ ажил хэрэгжих аж. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн онцолсноор Вашингтон ЛГБТ нийгэмлэгийнхнийг оролцуулаад, бүх хүний эрх чөлөө, тэгш байдлыг хангахын төлөө юм.               
Өнөөг хүртэл АНУ-ын иргэдэд төрсний гэрчилгээнээс өөр хүйс зааж өгөх эмчийн гэрчилгээ шаардлагатай байжээ. Тус улсын засаг захиргаа гуравдагч хүйсийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй нь 2021 оны зун Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Энэ алхам нь ЛГБТ нийгэмлэгийн тэгш эрхийг хангах зорилготой" хэмээн мэдэгдсэнээр тодорхой болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ