60-аас дээш насныхныг аспирин хэрэглэхээс татгалзахыг санал болгож байна

Цус бүлэгнэхээс сэргийлэх үүднээс уг эмийг хэрэглэхийг зөвлөхгүй байна
АНУ-ын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх газар аспирин хэрэглэх журмыг эргэж харахыг эмч нарт санал болгожээ. 60-аас дээш насныхан цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг эмийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэж тус байгууллагын шинэ зөвлөмжид дурдсан байна.
Хэрвээ настай хүмүүс өмнө нь зүрхний шигдээс авсан юмуу цус харавсан бол бүлэн үүсэх аюул их байдаг учир, тэд уг эмийг гэрийн эмийн сандаа үлдээж болно. Бусад тохиолдолд дотуур цус алдах зэрэг ноцтой сөрөг үр дагавар үүсэх эрсдэл нь үзүүлж болох ашиг тусаас их юм гэж “Комсмольская правда” сонинд бичжээ.
“Үнэхээр сүүлийн жилүүдэд энэ эмийг их өргөн хэрэглэх болсон. Давын өмнө, ацетилсилицилын хүчлийг уухад хязгаарлалт байдаг, юуны түрүүнд цус алдах эрсдэл байдгийг харгалзан үзэлгүйгээр, анхдагч урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг” гэж Оросын зүрх-судасны профессор, анагаахын шинжлэх ухааны доктор, Үндэсний эрүүл мэндийн холбооны зөвлөх Мехман Мамедов тэмдэглэсэн байна.
Гэхдээ эмийг уухыг өөрөө дур мэдэн зогсоож болохгүй, эмчтэй зөвлөсний дараа л болих хэрэгтэйг тэр тэмдэглэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ