Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үе эхэлжээ

Томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд хүрчээ. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн дунд томуу томуу төст өвчин 10000 хүн амд 25.9 хувьтай байна. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 51.5 хувийг 15 хүртэлх насныхан эзлэж байгаа бол үүний 31.9 хувь нь 4 хүртлэх насныхан байна. Өмнө долоо хоногтой харьцуулахад өвчдөл 4 хүртлэх насанд 2.7 хувиар нэмэгджээ. Мөн 16 хүртэлх насны 1299 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 25.1 хувь нь буюу 326 нь амьсгалын замын цочмог халдвартай байжээ. Томуугийн дэгдэлт өмнө нь улирал хоорондын түвшинд байсан бол өнгөрсөн долоо хоногоос идэвхжлийн түвшинд ирээд байгааг анхаарах ёстой. Иймээс коронавируст халдвараас гадна томуугийн эрсдэл байгаа тул иргэд хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүх зайлшгүй шаардлагатай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ